Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхээ нэгэн ажилтнаа хэрцгийгээр зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ хэргийн талаар хохирогчийн ээж Д.Цэрэнбадам манай сонинд хандав.
-Яг юу болсон юм бэ?
-Манай хvvг Б.Пvрэвдорж гэдэг. Байгаль орчны яаманд төслийн ажилтан хийдэг юм. Өнгөрсөн баасан гаригт яамныхан нь Төв аймгийн Баянчандмань сум дахь “Чандмань тур” жуулчны баазад семинар зохион байгуулсан юм билээ. Ер нь тэднийхэн vе vе семинараар далимдуулж ууж, идэцгээдэг. Тэр өдөр ч ялгалгvй ууж, идсэн юм байх. Яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхээ манай хvvг өрөөнд нь дагуулж ороод хэрцгийгээр зодсон байсан. Бvр хvнээс гарамгvй авирыг тэр дарга гаргасан гээд бод доо. Хамрыг нь архины шилээр цөм цохиод хvvг газар унасан хойно өрөөсөн чихийг нь тасарч унатал хазсан байсан. Чоно, нохой л хvний махыг тасартал нь хаздаг байх. Гэтэл төрийн албан хаагч, тэгээд дарга хvн байж махчин араатнаас ялгагдахгvй авирласан байгаа юм даа. Өрөөнд шил шаазан хагарах чимээнээр хvмvvс ирж тэднийг салгах гэсэн боловч Энхээ салж өгөхгvй байсан гэсэн. Чихнээс нь цус савираад байхад ч тавихгvй, тэнд байсан хvмvvст Энхээ гэгч яг цус сорогч шиг харагдаж байсан гэнэ лээ. Хvний чих нэг хазахад тасрахгvй нь ойлгомжтой. Энхээ бvр тасартал нь ноцолдсон хэрэг. Би маш их гомдолтой байгаа.
-Хvvгийн тань бие одоо ямар байгаа вэ?
-Маш их цус алдсан, дээрээс нь өрөөсөн чихээ тастуулсандаа шоконд ороод ч тэр vv ярьж чадахгvй байгаа. Энхээ хvvг маань цус нөжтэй нь хутгаж орхичихоод өөрөө зугатаагаад явчихсан юм билээ. Өмсч явсан хувцас нь улаан будганд дvрчихсэн юм шиг болчихсон гээд бод доо. Хамт ажилладаг нэг хvн хvvг маань Гэмтэл согог, сэргээн засах клиникийн төв эмнэлэгт хvргэж өгсөн гэсэн. Гэмтлийн эмч нар хvvгээс маань чихийг нь асуулгvй шууд умайлгаад оёчихсоныг нь бид ч тухайн vед айж тэвдсэнээс болоод анзаараагvй. Харин өглөө нь бэр маань хvvгийн цамцны халааснаас нөгөө тасарсан чихийг нь олсон. Тэгээд гоо сайхны хагалгаа хийлгvvлж чихийг нь залгаж оёулсан даа.
-Танай хvv архи хэр их уудаг вэ. Агсам согтуу зантай юу?
-Vгvй дээ. Манай хvv архи, тамхи хэрэглэдэггvй. Vг дуу цөөнтэй, хэр баргийн хvнтэй ам мурийгаад байдаггvй, мэдлэгтэй, боловсролтой, хvмvvжилтэй залуу гэж эх хvний хувьд хvvгээ дvгнэдэг. Хvний өмнөөс өрвөлзөөд юмны тvрvvнд дуугардаг байсан бол чи өөрөө л болохгvй байсан юм байгаа биз гэх санж. Гэтэл тийм зангvй болохоор эх хvний хувьд хvvгээ өмөөрч сууна. Тэнд цуг байсан хvмvvс нь хэрvvл уруул юу ч болоогvй гэсэн. Гэтэл зvв зvгээр байсан хvнийг ийм болгоно гэдэг Энхээ гэгч нэг бол сэтгэцийн өвчтэй, нөгөө бол гаж донтон байх.
-Ажил төрлөөс болж муудалцсан юм болов уу?
-Тийм юм ерөөсөө байхгvй. Тэр хvний харьяалалд миний хvv ажилладаггvй.
-Та нартай Энхээ уулзаж уучлалт гуйсан уу?
-Vгvй. Уучлалт гуйгаагvй. Гуйх нь байтугай биднээс зугатаагаад байгаа. Ер нь бол Энхээг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын ойрын хvн гэдэг юм билээ. Төрийн ажлыг хувийн компанитай холбосны гай энэ дээ. Бид И.Эрдэнэбаатар сайдтай уулзана. Хvvгийнхээ төлөө явдаг бvх шугамаар нь явна.
Sonin yum Mongol hun bj yaj negniigee ingej boldog yum yamar MIKE TYSON bish dee.
Za ta buhen tegeed setgegdlee uldeene bizdee ene talaar yu bodoj bna???