Туршлагатай эмч анагаахын дадлагын оюутантай хамт өвчтөнг хvлээн авч vзэж байна гэнэ.
Эмчийг утсаар ярихаар дуудсан тул дадлагын оюутан бие даан хvмvvсийг vзлээ.
Хэсэг хугацааны дараа эмчийг эргэж иртэл дадлагын оюутан тайлагнаж байна гэнэ.
-Таныг байхгvй хоорондуур гурван өвчтөнг хvлээн авч vзлээ.
-Эхнийх нь гvйлгээд хэцvvдлээ гэсээр ирсэн. Би тvvнд туулга өгчихсөн. Тэр хэсэг хугацаанд энэ коридороор гvйж байснаа дараа «тvй дvvрсэн хэрэг» гээд тайван яваад өгсөн. Yvнээс vзвэл туулга тус болсон гэж болох байх.
- Дараагийн өвчтөн хөл хугарчихлаа гэсэн таяг тулсан хvн байсан. Би тvvнд бас л туулга өгчихсөн. Тэгсэн нь эхлээд таягтайгаа энэ коридороор цааш нааш гvйж байснаа дараа нь таягаа хаяаад гvйгээ яваад өгсөн. Туулга тvvнд ч гэсэн тус болсон vvнээс илхэн харагдаж байна.
-Гуравт нь маш хvчтэй хөхvvлж ханиалгасан хvн ирсэн. Би тvvнд бас л туулганаас уулгачихан. Тvvнд бас тус болсон бололтой тэр ханиалгачихаж ч чадахгvй томоотой сууж байгаа нь та өөрөө харж байна.
Монгол хэлний хичээл.
Жилийн эцсийн дvн гарах гэж байна. Багш:
-За хvvхдvvд ээ өнөөдөр жилийн эцсийн дvн гарна гэдгийг та нар мэдэж байгаа. Ингээд та нарт “ус уух хувьтай хvн” гэдэг vгийг тайлбарлах даалгавар өгье. Думаа:
-Манай өвөө “ус уух хувьтай” төрсөн хvн. Дайнд байлдаж явахад нь танкийг нь дайсны пуужинг оноод дэлбэлчихсэн байгаа юм. Тэгээд манай өвөөгөөс бусад бvх хvн vхчихсэн байхад өвөө л ганцаараа яагаа ч vгvй гарч ирсэн юм.
Дулмаа:
- Манай аав жинхэнэ ус уух хувьтай төрсөн хvн. Амралтаараа Дархан орох гээд дарханы замаар 200 гаргаад давхиж байгаад микротэй мөргөлдөөд бvх хvмvvс газар дээрээ нам vхсэн байхад манай аав л ганцаараа яагаа ч vгvй байсан юм. Балдан:
- Манай хашааны жингэр ч ёстой л нэг ус хувьтай төрсөн юм даа. Багш:
- Юу гэсэн vг вэ? Тэгээд цааш нь тайлбарлаач?
- Өчигдөр ч виагра тавыг давхарлаж уучихаад гараад ирсэн чинь харин нөгөөх чинь гинжээ тас татаад зугатаагаад явчихсан байдаг байгаа.
-Дээр үед нэгдлийн малын үс ноосны төлөвлөгөө гэж хэцүү юм байлаа. Биелэхгүй бол малчны нөгөө юмных нь ноосыг хусаж авдаг байсан юм шүү дээ.
-Тэр ч харин гайгүй. Ногоочид яаж зовдог байсан гээч? Төмсний төлөвлөгөө нь гүйцэхгүй бол өөрийнх нь хоёрыг суга татдаг байсан юм шүү дээ?
Вовка нэг өдөр хичээлээсээ хоцроод ороод иртэл шинэ багш хvvхэн хичээл зааж байна гэнэ. Багш:
- Чи одоо яасан даварсан сурагч вээ хэмээн зандарвал Вовка:
- Хvчиндэнэ шvv гэж ээ. Багш уурлан Захирал Хvvхэн дээр ирээд хэлтэл захирал нилээн нухацтайгаар:
- За даа Вовка ч хvчиндэнэ гэсэн л бол хvчинддэг л хvv дээ гэжээ.