-Цэргүүдэд дарга нь үүрэг тавьж байна.
-Маргааш хээрийн сургуульд чиргүүлтэй машинаар явна. Зарим нь машинд
сууж, зарим нь чиргүүл дээр сууна. Машин өглөө 8.00-д хөдөлнө. Асуулт
байна уу? Нэг цэрэг:
-Чиргүүл нь хэзээ хөдлөх вэ?
Цэрэг эр, сүй тавьж, сүйд болж үлдсэн бүсгүйгээсээ захиа авав.
“-Би өөр хүнтэй үерхэх болсон. Миний зургийг буцааж өг”. Гологдсон
цэрэг эр, ангийнхаа бүх цэргүүдээс найз бүсгүйчүүдийнх нь зургийг
цуглуулж нэг дугтуйд хийгээд:
“-Уучлаарай, энэ хүүхнүүдийн аль нь чи болохыг санахгүй байна. Өөрийнхөө зургийг аваад бусдыг нь эргүүлж явуулаарай” гэж бичлээ.
Суниагаад гар өвдөж байна гэнэ ээ? Дүрмээ сайн цээжил ээ.
Төмөр тор гэдэг бол маш олон нүхэлсэн ган хавтан. Энэ хавтангаар тop хийгээдэх.
Буу гэдэг чинь аюултай эд шүү. Нэг. Хоёр. Гурав. Чи байхгүй болно.
Энэ талаар 2 санал байна. Нэг нь минийх, нөгөө нь буруу.
Энэ тухай улаан чернилээр цагаан дээр хараар бичигдсэн байгаа.
Маргааш халуун усанд орно. Зэвсгээ сайн цэвэрлэнэ шүү.
Хөөө, чи чинь явдал дундаа зогсоогоороо унтаж байна уу даа?
Жолооны механизм бол зүүн баруун болон бусад зүгүүдэд эргэхэд зориулагдсан байдаг.
Маш нууц бичиг баримтыг уншихын өмнө устгаж бай.
Та нарыг энд цатгах гэж авчраагүй шүү.
Бидний цаг үргэлж бага байдаг учраас маш хурдан ууж, согтож, эрүүл болж чаддаг байх ёстой.
Ямар замбараагүй балиар суудаг юм бэ? Яг л гэртээ байгаа гахай шиг.
-Байлдагч Норов хаачсан бэ?
-Байлдагч Цэрэнтэйгээ хамт байгаа.